| | USD/MNT 0₮

П.Баярхүү:Нүүрс тээвэрлэлт хийгдэхгүй байхад АТҮТ-ийнхэн С зөвшөөрлийг хүчээр шахсан

"Баян зам тээвэрчдийн холбоо", "Тээвэрчдийн зөвлөл", "Тээвэрчдийн гэргий нарын холбоо" хамтран Гашуунсухайтад нүүрс тээвэр эрхэлж байгаа жолооч нартай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний ярьж буйгаар Гашуунсухайт боомтын чиглэлд Онцгой байдлын нөхцөлд тээвэр эхлээд сар орчим хугацаа болж буй тул тээврийн явцад дүгнэлт хийх, тээвэрчдийн ахуй нөхцөл байдлын талаар судалгаа явуулах. Тээвэрчдээс санал хүсэлт авахаар дээрх холбоод хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад бүст энэ сарын 13-наас 17-ны өдрүүдэд ажилласан байна.

Жолооч Н.Ялагдашгүй “Хил хооронд олон дамжлага дээр халуунаа үзүүлдэг. Машины ачаа татлагат Монгол болон Хятад тал давхар ариутгал хийдэг. Мөн эрүүл мэндийн хуудас орж гарах бүрд давхар бөглүүлдэг нь хил дээр цаг хугацаа алдахад хүргэдэг.

Хил хооронд зогсолт удаан байснаас болж автомашинууд боомт ортол 3-5 хонож байна. Энэ байдлаас болж сөрөг үр дагаварууд гарч байна. Тухайлбал, жолооч нар усанд орох боломжгүй. Хувийн ариун цэврээ сахиж чадахгүй. Түр кэмп байгуулж ажиллаж буй ч энд жолооч нарыг усанд орох нөхцлөөр хангахгүй байна. Ковид  19-өөс урьдчилан сэргийлэх түргэн оношлуур гэж алга. Тиймээс анхан шатны оношлуураар хангах ба амрахаар бууж буй жолооч нарыг хянаж, сэжигтэй тохиолдол гаргаагүй бол гэрт нь онлайнаар тусгаарладаг баймаар байна” гэлээ.

“Баян зам тээвэрчдийн холбоо” удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Авто тээврийн үндэсний төвөөс С зөвшөөрөл гэж авдаг. Хятадын тал давхар бүртгэдэг.

С зөвшөөрлийг тус төвийн сонин сонирхлоор өгөөд байна. Хоёрдугаар улирлын С зөвшөөрөл гэж 6000-г гаргасан. Өнөөдрийн байдлаар 250 машин тээвэрт явж байна. Энэ янзаараа бол зургадугаар сар хүргэнэ. Ямар ч эргэлтэд орохгүй 6000 зөвшөөрөл гаргаад нэг машинаас 90 мянган төгрөг хурааж аваад улсын орлого болгосон байгаа. Бид энэ үйлдлээ боль гэж хэлсэн. Хорио цээр, онцгой дэглэмтэй үед хэрэглэхгүй нь мэдээж шүү дээ.

Зам тээврийн яаманд нь энэ асуудлаар хандсан ч үл тоогоод гаргасан. Тэгэхээр энэ ашиг сонирхлын зөрчилтэй юм шиг үйлдлүүдээ болиочээ. Тээврийн жолооч нарт хэрэгтэй уян хатан арга хэмжээ аваачээ” гэлээ.

Шууд үзэх:

 

 

Хил хооронд зогсолт удаан байснаас болж автомашинууд боомт ортол 3-5 хонож байна. Энэ байдлаас болж сөрөг үр дагаварууд гарч байна. Тухайлбал, жолооч нар усанд орох боломжгүй. Хувийн ариун цэврээ сахиж чадахгүй. Түр кэмп байгуулж ажиллаж буй ч энд жолооч нарыг усанд орох нөхцлөөр хангахгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.