| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Энэ сарын 18-нд Монголд орж ирсэн тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

ЭМЯ-наас ковид-19-ийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Интермэд эмнэлгийн шинжилгээ хариу СӨРӨГ гарсан. Үдээс хойш мөн шинжилгээ хийлгэж байгаа хүмүүсийн хариу гарсан. Үүн дотор нэг эерэг хариу гарлаа. Тодруулбал, энэ сарын 18-нд Монгол Улсад орж ирж, тусгаарлагдсан тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Манай улсын хилээр орж ирсэн тээврийн жолооч нарыг зочид буудалд нэг нэгээр нь тусгаарласан байсан. Гэхдээ тус иргэний хувьд гэр бүлийнхээ хамтаар орж ирсэн тул хоёуланг нь тусгаарласан. Одоогоор шинж тэмдэг илрээгүй байна.
Маршрутыг нь авч үзвэл, хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжаад Унгарын Будапешт явсан. Ингээд манай улс зөөвөрлөгдсөн 34 тохиолдол батлагдлаа" гэв.
 
ШУУД ҮЗЭХ: 
 
ЭМЯ-наас ковид-19-ийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Интермэд эмнэлгийн шинжилгээ хариу СӨРӨГ гарсан. Үдээс хойш мөн шинжилгээ хийлгэж байгаа хүмүүсийн хариу гарсан. Үүн дотор нэг эерэг хариу гарлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.