| | USD/MNT 0₮

Дамбадаржааг хотын дэд төв болгон хөгжүүлэх ажлын биелэлт ТЭГ хувь байна

 

НИТХ-ын ээлжит 28-р хуралдаан болов. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хѳгжүүлэх үндсэн тѳлѳвлѳгѳѳний биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хѳгжүүлэх үндсэн чиглэл, 2040 он хүртэлх хѳгжлийн ерѳнхий тѳлѳвлѳгѳѳний концевцийг хэлэлцлээ. Тэгвэл нийслэлд хийгдэх ажлын тайлан маш хангалтгүй дүн авлаа. 

Тухайлбал, Нийслэлд хийгдэх ёстой ажлуудын биелэлтийг шалгахад зарим ажил нь огт эхлээгүй, удаашралтай. Хөрөнгө мөнгийг нь төсвөөс шийдчихсэн хэрнээ ажил нь эхлээгүй байх жишээтэй.

Тиймээс төсвөөс гараад нэгэнт шийдэгдсэн мөнгө зарцуулагдах ажилдаа зориулагдахгүй хэн нэгний халаасыг зузаатгаад өнгөрөх вий гэсэн хардлага байна.

Тодруулбал, Дамбадаржаагийн дэд төвийн ажил өнөөдрийн байдлаар тэг гүйцэтгэлтэй байна. Тэгсэн хэрнээ иргэдэд болохоор ажил хийж байгаа, хэвийн явагдаж байгаа гэж худлаа хэлнэ.

Уг нь Улаанбаатар хотын Сэлбэ, Баянхошууг хотын дэд төв болгон хөгжүүлэх, Яармаг, Дамбадаржаа, Дэнжийн мянгын дэд төвийн ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэх байсан. Гэвч өнөөдөр газрын асуудлаас болж ажлын биелэлт тэг байна.

Тодруулбал, Дамбадаржаа дэд төвийн бүтцийн барилга угсралтын ажил нарийвчилсан төсөл боловсруулах ажил газар чөлөөлөлт болон холбогдох байгууллагатай трасс зөвшилцөх архитектур төлөвлөлтийн даалгавар авах зэрэг ажлууд удааширсны улмаас ажлуудыг хийх боломжгүй болжээ. Хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгагдсан санхүүжилт нь шийдвэрлэгдсэн боловч шалгуур үзүүлэлт, зорилтод түвшиндээ, удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаа хангалтгүй байна.  

Эндээс харахад л Нийслэлийн ажил ямар шатанд яаж явагдаж байгааг тодорхой харж болно.

 

 

Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.