| | USD/MNT 0₮

Ё.Баатарбилэг: Их, дээд сургуулиуд төгсөх курсын оюутнуудын төлбөрийг БҮРЭН олгох ёстой

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 01-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор боловсролын салбарт үүссэн асуудлууд, эцэг, эхчүүд, сургуулиудаас тавьж байгаа саналуудын талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Засгийн газар болоод БСШУСЯ-наас гаргасан шийдвэрүүдийг багцлан хүргэе. 

  1. Хувийн хэрэг, сургуулийн номын сангаас авч ашиглаж байгаа номыг буцаан төвлөрүүлэх, цэцэрлэгийн бүртгэл, суралцагч элсүүлэхтэй холбоотой асуудлыг наймдугаар сарын II хагаст зохион байгуулна.
  2. Энэ жил төгсөгчдөөс Монгол хэл, бичгийн шалгалтыг авахгүй.
  3. Теле хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургадугаар сарын 1-нээр дуусгана.
  4. Цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварын мөнгө хураахгүй. 
  5. ЭЕШ-ын босго онооны хувьд төрийн өмчит их, дээд сургуулиудын босго оноог 480, хувийн их сургуулийн босго оноог 410, орон нутгийнхыг 400 байхаар тогтооно.
  6. 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалт, анги дэвших болон элсэлтийн шалгалт, диплом хамгаалалт, төгсөгчийн бичиг баримтыг олгох үйл ажиллагааг 2020 оны зургадугаар сарын 15-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.
  7. Хонхны баяр, оюутан сурагчид бөөгнөрөх, төгсөлтөө тэмдэглэх асуудал байх ёсгүй гэдгийг хатуу хэлье.
  8. Зарим их, дээд сургуулиуд оюутнуудынхаа төлбөрийг буцааж өгч байгаа. Төгсөх курсын оюутнуудын төлбөрийг бүрэн буцааж өгөх ёстой. Харин анги дэвших оюутнуудыныг ирэх жилд нь олгох зохицуулалтыг хийж, уян хатан зохион байгуулах хэрэгтэй.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 01-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор боловсролын салбарт үүссэн асуудлууд, эцэг, эхчүүд, сургуулиудаас тавьж байгаа саналуудын талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.