| | USD/MNT 0₮

МХЕГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 340 тонн хүнсний бүтээгдэхүүн импортолжээ

УОК-ын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл  хийсэн. Энэ үеэр МХЕГ-аас коронавирусийн нөхцөл байдлын үед урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж буйгаа тайлагналаа. Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа фитнесс, саун, амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг нээсэн. МХЕГ-ын мэдээлснээр, жуулчны бааз, амралтын газрууд орны багтаамжаасаа илүү үйлчлүүлэгч авахгүй, хоолоор үйлчлэхдээ хүмүүсийг аль болох сэлгэж оруулах, эсвэл өрөөнд нь үйлчлэх зэрэг зохицуулалтыг хийх хэрэгтэй аж. Дараа нь фитнессын төхөөрөмжүүдийг хоёр метрийн зайтай байрлуулах, агааржуулах системийг сайжруулж, халдваргүйжүүлэлтийг сайтар сахих хэрэгтэй юм байна.

Түүнчлэн хүнс болон бараа бүтээгдэхүүний импорт хэвийн явагдаж байгаа талаар МХЕГ-аас мэдээллээ. 61 импортлогч компанийн 340 тонн хүнсний бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр нэвтэрч орж иржээ.

УОК-ын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр МХЕГ-аас коронавирусийн нөхцөл байдлын үед урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж буйгаа тайлагналаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.