| | USD/MNT 0₮

Б.Ууганбаяр: IV/30-нд БНСУ руу, V/02-нд Герман руу тусгай үүргийн онгоц нисгэнэ

УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ" УОК-ын 18 дугаар хуралдаанаар дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд, тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ.

Уг чартер нислэгээр ирэхэд тавьсан байсан таван шаардлагаа тавина. Өөрөөр хэлбэл, өвчтэй, жирэмсэн, бага насны, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настангууддаа хамгийн түрүүнд авчирна. Түүнчлэн ЭМЯ-наас тавьж буй гол шаардлага бол 48 цагийн дотор шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Тусгай нислэгээр 18 наснаас доош насны оюутнуудыг татаж авах бөгөөд мөн л шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагыг тавина" гэв.

Б.Ууганбаяр: 48 цагийн дотор шинжилгээнд хамрагдсан иргэдээ тусгай үүргийн хоёр нислэгээр авчирна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.