| | USD/MNT 0₮

Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт эхэлсэн.

Улмаар шүүгдэгч Ш.Ганхуяг нь өмгөөлөгч Ш.Машбатаас татгалзан шинээр Г.Жанчив өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Өмгөөлөгч Г.Жанчив нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн.

Мөн шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй. Хохирогч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тус хэрэгт шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тул хэргийн материалтай бүрэн танилцах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүд тус тус гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв.

Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.