| | USD/MNT 0₮

Энэ жил их, дээд сургуулиудын босго оноо 480 байх бол орон нутагт 400 байхаар тогтоожээ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ковид 19-тэй холбогдуулан зарим нэг тушаалыг гаргажээ.

Тодруулбал, энэ жил төрийн их, дээд сургуульд элсэгчдийн босго оноо 480 байх бол төрийн бус өмчийн их, дээд сургууль коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль коллежид 400 оноо байхаар тус тус тогтоожээ.

Мөн дараах арга хэмжээг авч ажиллахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгосон байна.

Тухайлбал, 2019-2020 оны хичээлийн жилийн засварын улирлын сургалт, суралцагчийн анги дэвших болон төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалт төгсөлтийн бичиг баримтыг олгох үйл ажиллагааг 2020 оны зургадугаар сарын 15-ны өдөрт багтаан цахим хэлбэрээр зохион байгуулж дуусгах,

Оюутны дотуур байранд амьдардаг оюутан суралцагчийн эд зүйлсийг тавдугаар сарын 15-ны өдөрт багтаан тухайн оюутанд буцааж өгөх,

Элсэлтийн шалгалтын босго оноог Үндэсний хэмжээнд тогтоосон босго онооноос доошгүй байхаар тогтоож Удирдах зөвлөлөөр батлуулан оюутан сурагчдын хяналтын тоондоо багтаан нээлттэй ил тод цахим хэлбэрээр элсэлтийг зохион байгуулахаар үүрэг болгожээ.

 

Тодруулбал, энэ жил төрийн их, дээд сургуульд элсэгчдийн босго оноо 480 байх бол төрийн бус өмчийн их, дээд сургууль коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль коллежид 400 оноо байхаар тус тус тогтоожээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.