| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Интермэд эмнэлгээс нэг иргэний хариу түргэвчилсэн оношлуураар ЭЕРЭГ гарсан

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өнөөдөр 05.00 цагийн орчимд Интермэд эмнэлгээс нэг иргэний сорьцийг ХӨСҮТ-д авчирсан. Шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна. Сорьц авсан шалтгаан нь тус эмнэлэгт хэвтэж байсан 69 настай иргэнд коронавирусийн шинж тэмдэг илэрч, түргэвчилсэн оношлуураар үзэхэд эхний ээлжинд эерэг гарсан. 

Тухайлбал, тус иргэний амьсгал бачуурч, сүүлийн долоо хоногийн турш ханиалгасан, хоёр ууршгиндаа хатгалгаатай гэсэн оноштой байсан бөгөөд хүүхэд нь нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 7-ны хооронд БНСУ-д зорчоод ирсэн өгүүлэмжтэй. Иймд Интермэд эмнэлгээс түргэвчилсэн оношлуур ашиглаж шинжилгээ хийхэд эерэг гарсан байна. Одоо лабораторийн PCR оношлуураар шинжилгээ авч байж батлагдсан тохиолдол хэмээн зарлана. Мөн ойрын хавьтал болсон гурван хүнийг тус эмнэлэгт тусгаарласан байгаа" гэв.

Д.Нямхүү: Интермэд эмнэлгээс нэг иргэний хариу түргэвчилсэн оношлуураар ЭЕРЭГ гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.