| | USD/MNT 0₮

“Автобус 3” компанийн байрыг дуудлагаар худалдана

Циркийн урд байрлах “Автобус 3” Компанийн байрыг дуудлагаар худалдахаар болжээ. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 16 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн байна.

Барилгыг танилцуулахад, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд баригдаж ашиглалтанд орсон. Конторын, үйлдвэрийн, манаачийн, диспетчерийн, агуулахын байр, 87 автобусны гараж зэрэг нийт найман барилга байгууламжтай ажээ. 

 

Циркийн урд байрлах “Автобус 3” Компанийн байрыг дуудлагаар худалдахаар болжээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.