| | USD/MNT 0₮

ШӨХТГ:Шатахууны үнийг буулгасан ч чанар муутай шатахуун шахаж байна гэх гомдлыг шалгаж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногоос эхэлж шатахууны үнэ 300 төгрөгөөр буулгасан хэдий ч чанар муутай шатахуун шахаад машин доголдож, хүч авахгүй байна гэсэн гомдол мэдээллийг иргэд ШӨХТГ-т өгөөд байна.

Уг мэдээлэлтэй холбогдуулан тус газраас ШТС-иудад шалгалт хийх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Харин чанарын шаардлага хангахгүй шатахуун шахаж байгаа бол хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.

Тодруулбал, тус газрын дарга Б.Лхагва “Иргэдээс олон гомдол шүүмжлэл ирсэн. Энэ асуудлыг хариуцсан төрийн байгууллагууд хяналт шалгалтаа байнга хийж ирсэн. Цаашид ч хийнэ, шаардлага тавьж ажиллана.

Өнөөдрийн хувьд хийж байгаа шалгалт халдварт өвчинтэй цаг үед явагдаж байна. Гэхдээ нийгэмд хэрэглэгчдийг бухимдуулж байгаа асуудлыг хянаж шалгахаар болсон. Шатахууны шалгалтыг АМГТГ-ынхантай хамтарч хийхээр болсон. Мэргэжлийн түвшинд шинжилгээ хийж, дараа буюу ирэх долоо дүнгээ олон нийтэд танилцуулна. Хэрвээ зөрчилтэй ШТС байх юм бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хяналт шалгалт өнөөдөр эхэлнэ. Чанар муутай шатахуун хийгээд машин тэрэг эвдэрсэн бол шаардлагатай гэсэн бичиг баримтуудаа бүрдүүлээд манайд хандах ёстой” гэлээ.

Чанар муутай шатахуун хийгээд машин тэрэг эвдэрсэн бол шаардлагатай гэсэн бичиг баримтуудаа бүрдүүлээд ШӨХТГ-т хандах ёстой.
Эдийн засаг

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.