| | USD/MNT 0₮

ФОТО: Ховдын оюутан, сурагчид хог биш, мод тарих уриалгад нэгджээ

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан агаар орчны бохирдол болон цөлжилтийг сааруулах, хотын тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн менежментийг сайжруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор “Хог биш мод тарья” хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 02-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар холбогдох албан байгууллагуудын удирдлагуудтай хамтран хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан “Хог биш мод тарья” хөдөлгөөнийг албан ёсоор нээж, хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсан.

Тэгвэл уг уриалга тус аймгийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгджээ. Тэд өнгөрөгч амралтын өдрүүдээр мод тарьсан байна.

Ховдын оюутан, сурагчид хог биш, мод тарих уриалгад нэгджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.