| | USD/MNT 0₮

СОГТУУ ЖОЛООЧ АЙЛЫН ГЭР ХАШАА ДАЙРЧ, НЭГ ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийт 349 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 242 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, нийслэлд нэг хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

Дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 15:15 цагт Хан-Уул дүүргийн 14-р хороо, Тууш зам, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал руу явах замд Yamaha YZF-R6 маркийн мотоцикл онхолдож, жолооч 36 настай, эрэгтэй Л-гийн амь нас хохирчээ.

Мөн энэ өдөр 16:00 цагт Говь-Алтай аймгийн Дарви сумын нэгдүгээр багийн нутаг Хүрэн толгой гэх газар асфальтан замд Toyota Prado-120 маркийн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч 29 настай, эрэгтэй Д, 23 настай, эмэгтэй А-гийн амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Өөр нэг ноцтой хэргээс дурдахад, дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 23:40 цагт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17-р хороо Чингэлтэй замд Hyundai Sonota-5 маркийн Б жолоочтой автомашин гудамж дахь хашаа, гэрийг мөргөж, гэрт байсан 74 настай, эмэгтэй Т-гийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байна. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд алба хаагчид түүнийг драгераар үлээлгэхэд 1.81 хувьтай гарчээ. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн хүнийг баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

 

Чингэлтэй дүүргийн 17-р хороо Чингэлтэй замд Hyundai Sonota-5 маркийн Б жолоочтой автомашин гудамж дахь хашаа, гэрийг мөргөж, гэрт байсан 74 настай, эмэгтэй Т-гийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байна. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд алба хаагчид түүнийг драгераар үлээлгэхэд 1.81 хувьтай гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.