| | USD/MNT 0₮

ФРАНЦ ИРГЭНИЙ ДАВТАН ШИНЖИЛГЭЭНД КОРОНАВИРУС ИЛРЭЭД БАЙГАА ТУЛ ЭМНЭЛГЭЭС ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Франц улсаас халдвартай ирсэн тус улсын иргэн өнөөдрийг хүртэл эмнэлгээс гараагүй байгаа билээ.

Тэрбээр бүрэн эмчлэгдэж, эмнэлгээс гарахгүй байгаа шалтгааныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Зарим хүмүүс хөнгөн өвдөж, эмчилгээ хурдан авч байна. Хүн болгоны биеийн онцлогтой холбоотой. Эмчилгээ бол оновчтой зөв хийгдэж байгаа. Хүний сэтгэл санаа эмчлэхэд чухал нөлөө үзүүлнэ шүү.

Мөн эмч нарын эмчлэх тактик байна. Франц иргэн нэлээд удлаа. Бид нар өдөр бүр хянаж үзээд байгаа. Таван сорьцонд шинжилгээ хийхэд нэгд нь нэмэх буюу коронавирус илрээд байгаа тул удаж байгаа юм. Гэхдээ удахгүй бүрэн эдгээд гарах байх" гэв. 

Франц иргэнд таван сорьцийн шинжилгээ хийхэд нэгд нь нэмэх буюу короанвирус илрээд байгаа тул эмнэлгээс гарахгүй байгаа гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (76)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.