| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс нэг тохиолдол батлагдаж, нийт 32 тохиолдол боллоо

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 104 хүнд халдвар хийсэн. Замын-Үүдэд тусгаарлагдсан иргэн буюу ойрын хавьтлын найман хүнээс коронавирус илрээгүй.

Үүргийн онгоцоор ирсэн хүнд өвчтэй хүмүүсийг онцгойлон анхаарч, хоёр удаагийн давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Хүмүүс халдварыг дотооддоо алдчихсан юм бишүү гэж яриад байгаа. Харин бид нар тандалт судалгаа хийж байгаа. 

Тандалтын зорилгоор өчигдөр долоон шинжилгээ хийсэн. Мөн хавдартай гэсэн оноштой хүмүүсээс сонгож шинжилгээ хийж үзэхэд халдвар илрээгүй. Тиймээс цаашид ийм зорилгоор тандалтын судалгаа хийнэ.

ОХУ-аас ирсэн 30 иргэний дөрөвт нь давтан шинжилгээ хийхэд нэгээс нь коронавирус илэрлээ. Харин нэг баяртай мэдээ бол Туркийн хоёр иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан ч эмчийн хяналтанд байна" гэлээ. 

 

Өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 104 хүнд халдвар хийсэн. Замын-Үүдэд тусгаарлагдсан иргэн буюу ойрын хавьтлын найман хүнээс коронавирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.