| | USD/MNT 0₮

Б.Цэгмэд улс төрийн захиалгаар дахин нэг ЖАГСААЛ зохион байгуулах гэж байна

Дэлхийн 213 улсад тархаж байгаа коронавирусийн халдвараас урьчилсан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл  улс даяар өндөржүүлсэн нэгдүгээр зэрэгт шилжүүлээд буй. 

Хэдийгээр коронавирусын тархалтаас урьчилсан сэргийлэх ажил нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ч олон хүн нэг дор төвлөрөхөөс урьчилан сэргийлэх, улс, нийслэлийн эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийнхэний үйл ажиллагааг дэмжих, иргэдийг гэр бүлээрээ агаар салхинд гарах боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ сарын 17-нд зарим үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудыг нээсэн. 

Гэсэн хэдий ч иргэдийг олноор нь цугларч болохгүйг удаа дараа сануулсаар буй. Гэтэл энэхүү шийдвэр зарим иргэний хөдөлгөөнүүдэд нөлөөлдөггүй бололтой. Тэд бүхий л жагсаал цуглааныг ард түмний төлөө хэмээн цагаан хоолойгоор орилж, улс төрийн зорилготой бус хэмээн мэдэгдээд байсан ч тэдгээр жагсагчдын үнэн төрх эхнээсээ илэрсээр байна. Ялангуяа аливаа тэмцэлд манлайлж оролцдог Автомашинтай жагсаалын зохицуулагч Б.Цэгмэд өнгөрөгч өвөл жагсаал сайн зохион байгуулсныхаа “шанд” автомашинаар шагнуулахаар болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнэ приус-30 маркын автомашинаар Б.Цэгмэдийг шагнахаар амлаж байж. Тухайн үед энэ талаар өөрөөс нь тодруулахад "Тэгнэ гэж хэлсэн" хэмээн нотолж байсан удаатай. Тэгэхээр тэрхүү жагсаалыг зохион байгуулсан цаад эзэн нь АН-ын дарга С.Эрдэнэ байсан гэх олон нийтийн хардлагыг улам баталж өгсөн юм.

Тэгвэл яг одоо Б.Цэгмэд даргынхаа "тушаалаар" дахин нэг жагсаал зохион байгуулахаар хөдөлсөн тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Оюу толгойн ажилчдын эрх ашгийг хамгаалах жагсаал гэгчийг удирдахаар дөнгөж сая хөдөлжээ. Эх сурвалжийн хэлснээр "Иргэний хөдөлгөөнүүд бид ард түмний төлөө дуугардаг. Гэвч АН-ын Б.Цэгмэд тэргүүтэй хэсэг нөхөд улс төрийн захиалгаар жагсаал хийх гэж байна. Дээрээс нь намын санхүүжилтээр нэлээдгүй хэвлэл мэдээллийн хэрэгслэлд мөнгө төлж, төлбөртэй нэвтрүүлэг хийх гэж байгаа юм шиг байна лээ. Бид үүнд нэгдэхгүй" хэмээсэн юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Дэлхийн 213 улсад тархаж байгаа коронавирусийн халдвараас урьчилсан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл улс даяар өндөржүүлсэн нэгдүгээр зэрэгт шилжүүлээд буй.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.