| | USD/MNT 0₮

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хууль зөрчиж иргэдийг цуглуулжээ

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ өндөржүүлсэн бэлэн байдал буюу хөл хорионы дэглэм зөрчиж, 100 гаруй иргэнийг нууцаар цуглуулан “Чингис” зочид буудалд хууль бус үйл ажиллагааг нууцаар явуулж байсныг илрүүлж, хуулийнхан шалгаж эхэлжээ.

Засаг дарга О.Бат-Эрдэнийн тайлбарласнаар цахим сургалт зохион байгуулах гэж байна хэмээн мэлзжээ.

Гэвч эх сурвалжийн хэлж буйгаар гаднаас архи согтууруулах ундаа оруулж ирсэн бөгөөд хүмүүсийг гарахад нь тортой зүйл өгсөн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Сү.Батболд Дундговь аймагт нэр дэвших бэлтгэлээ эртнээс нууцаар хийж, нутгийн иргэдийг “Чингис” зочид буудалд хэд хоногийн өмнө авчирч, архидуулан сонгуулийн ажлаа ярьсан гэх. Өөрөөр хэлбэл сонгуулийн хуйвалдааныг ийнхүү зохион байгуулж байна гэж хардаж байгаа юм.

Тухайн уулзалтыг МАН-ын удирдлагууд хийх чиглэл өгсөн гэх. Яг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс тус зочид буудал шалгалт хийж, шаардлагатай гэсэн баримтуудыг хураан авч, цуглаанд оролцсон иргэдээс мэдүүлэг авч эхэлжээ.

Ийнхүү аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ коронавирусийн үеийн хөл хорионы дэглэм захирамж зөрчиж, иргэдийг олноор нь цуглуулж бөөгнөрөл үүсгэн эрсдэлд оруулж байгаа учир хуулийн байгууллагаас хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна.

Дундговийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ 100 гаруй хүн цуглуулж, бөөгнөрөл үүсгэсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.