| | USD/MNT 0₮

Дорноговь аймгийнхан Коронавирусийн эсрэг дуу гаргажээ

Дэлхий нийтийг хамарсан цар тахалд өртөхгүй тулд хүн бүхэн хүчээ нэгтгэн эв нэгдэлтэйгээр тэмцэж, хариуцлагатай байхыг эрмэлзэж байна.

Хоёр сая хүнийг өвчлүүлж 145 мянган хүний амь авч одоод байгаа уг халдварын эсрэг дууг гаргажээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгийн газрын нүүр хуудсанд "Дэлхий дахинд тархаад буй цар тахал коронавирус /covid19/-ийн халдвараас урьдчилан сэргийлж, хайртай хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалъя!" гэх тайлбартайгаар нэгэн дууг оруулжээ.  "Covid-19" гэх нэртэй энэ дууны үгийг Л.Эрдэнэбат /СТА/ зохиож, аяыг А.Энхнаран зохиож, "Муза" хамтлаг дуулсан байна.

 

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгийн газрын нүүр хуудсанд "Дэлхий дахинд тархаад буй цар тахал коронавирус /covid19/-ийн халдвараас урьдчилан сэргийлж, хайртай хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалъя!" гэх тайлбартайгаар нэгэн дууг оруулжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.