| | USD/MNT 0₮

Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан билээ.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Энэ байгууллагын даргаар эмэгтэй хүн томилогдоосой гэж бодож байна. Олон хүнд хүлээн зөвшөөрөгдсөн хүний төлөө дуугарч чаддаг эмэгтэй хүнийг сонгох нь зөв шүү” гэлээ.

УИХ-ын Д.Лүндээжанцан "Ж.Бямбадорж дарга дарамт шахалтнаас болж ажлаа өгөөгүй юм байна. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгч байгаа юм байна" гэлээ. 

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа чөлөөлөх саналыг дэмжих саналыг гишүүд гар өргөж явуулсан бөгөөд 35 гишүүн оролцож 64.1 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Дараагийн даргыг томилтол ХЭҮК-ын гишүүдийн нэг нь орлох ажээ. 

Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.