| | USD/MNT 0₮

Нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай эмч 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байгаа гэв

Коронавирусийн халдвар тархаж байгаа энэ  цаг үед манай улсын эмнэлгийн байгууллагууд болон эмч нар цаг наргүй ажиллаж байгаа нь үнэн. Тэр дундаа ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар гэртээ харихгүй эмнэлэг дээрээ тусгаарлагдаж, өвчтөнүүдэд эмчилгээ сувилгаа хийж байгаа. Ачаалалтай ажиллаж байгаа тэдний цалин хөлсийг нэмэх нь зүйн хэрэг. 

Тиймээс тэдний цалинг Засгийн газраас үе шаттайгаар нэмэгдүүлсэн. Гэвч сүүлийн үед эмч нарыг нэмэгдэл цалингаа авч чадахгүй, цаг наргүй ажиллаж байна гэсэн дам яриа гадуур гарч эхэлжээ.

Үүнд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар хийв. Тэрбээр “ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар цалин нэмэгдэлдээ сэтгэл хангалуун байгаа. Бидний өмнөөс хий хоосон яриа бүү гарга.

Өнөөдөр сая 500 мянган төгрөгийн цалинтай эмч энэ онцгой нөхцөлд 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байгаа. Сувилагч нарын цалин хоёр дахин нэмэгдсэн. Голомт банкнаас өгсөн 100 сая төгрөгийг эмч ажилтнууддаа эн тэнцүү хувааж өгсөн. Франц иргэний ажилладаг компаниас мөн 100 сая төгрөг өгсөн. Онцгой байдлын албанаас мөн нэмэгдэл өгсөн. Бүгдийнх нь хувиарлалт эн тэнцүү шударга хийгдсэн юм шүү. Иймэрхүү үл бүтэхгүй яриа хаанаас ярьж гарсныг бол мэдэхгүй” гэлээ.

 

Өнөөдөр сая 500 мянган төгрөгийн цалинтай эмч энэ онцгой нөхцөлд 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байгаа. Сувилагч нарын цалин хоёр дахин нэмэгдсэн
Нийгэм

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.