| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Замын-Үүдээр орж ирсэн иргэдийн дунд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарласан

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр 373 гаруй хүн шинжилгээ хийсэн бүгдэд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д байгаа мөн ажиглалтад байгаа тандалтын зорилгоор 15 хүнд хийсэн халдвар илрээгүй.

Ажиглалтад байсан 160 иргэнд давтан шинжилгээ хийхэд сөрөг хариу гарсан мөн ажиглалтын хугацаа дууссан тул гэрийн ажиглалтад гаргасан.

Өнөөдрийн байдлаар манай төвд 243 хүн эмчилгээ хийлгэж, хяналтанд байна. Харин өчигдөр Замын-Үүдээр 58 хүн орж ирсний нэг хүнийг сэжигтэй гэж үзэн тусгаарлаж, шинжилгээ авч манай төвд авчирсан. Бусад иргэнийг ажиглалтад авсан” гэлээ.

Өчигдөр 373 гаруй хүн шинжилгээ хийсэн бүгдэд халдвар илрээгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.