| | USD/MNT 0₮

Отгонтэнгэр хайрханы оргилоос “нүүсэн” 17 амь

 

Яг хоёр жилийн өмнө буюу 2017 оны аравдугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших мөнх цаст Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн уулчид буух замдаа осолдож, 17 уулчин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Нийт 27 уулчин авиралт хийснээс 17 нь ийнхүү ор сураггүй алга болж, оргилоос “нүүсэн” байдаг юм.

Тодруулбал, Монгол Улсын уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг гурван машинтайгаар Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр хайрханд авиралт хийхээр аравдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн байдаг. Улмаар уулчид 21-нд авиралтаа амжилттай хийгээд бууж явахдаа осолдсон.


Ийнхүү хоёр хоног эрэн хайх ажиллагааг явуулж, алга болсон уулчдын цогцсыг эхнээс нь уулын хонгил цасан дороос олсон юм.

Тухайн үед орон нутагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг үнэлэн, газар, орон дээр нь танилцах, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймагт дөрвөн өдөр ажиллаж 17 уулчны цогцсыг гаргаж авч байсан юм.

Тэгвэл Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн уулчид амиа алдаад нэг хоёр болжээ. Тэдний дунд мэргэжлийн уулчид болон мэргэжлийн авирагчид биш уулын спорт сонирхдог байсан хүмүүс ч байсан гэдэг.

Осолдсон уулчдын дунд гэр бүлийн дөрвөн хүн байсан гэдэг. Тэднийг ахалж явсан Н.Сүрэнжаваас бусад нь мэргэжлийн ууланд авирагчид биш сонирхогчид байжээ.

Дашрамд дуулгахад, 2015 онд цахим орчинд нэгдсэн иргэд “Алтай Таван богд”-д авиралт хийсэн таван хүний амь эрсдсэн явдлаас хойших хамгийн олон хүнийг амийг авч одсон уулын түүхэн дэхь аймшигт осол билээ.


Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн уулчид амиа алдаад нэг хоёр болжээ. Тэдний дунд мэргэжлийн уулчид болон мэргэжлийн авирагчид биш уулын спорт сонирхдог байсан хүмүүс ч байсан гэдэг.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.