| | USD/MNT 0₮

ДЭЛХИЙД ЦАР ТАХЛААР 55 САЯ ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖ БАЙСНЫГ МАРТАХ ЁСГҮЙ

Дэлхийн нийтийг коронавирус хэмээх аюултай цар тахал нөмөрч, хоёр сая хүн өвчилж, 145 мянга гаруй хүн амиа алдаад байна. Цар тахлын хэмжээ болон тархалт цаг минутад эрчимтэй нэмэгдэж байгаад хүн төрөлхтөн харуусч, аюултай өвчний өмнө өвдөг сөхрөөд байна.

Дэлхий дахиныг хамарсан цар тахал гарч, олон мянган хүн амиа алдаж байсан хар түүх бий.

Энэ талаар одоогоос долоон сарын өмнө Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулсан "Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн дээр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “ “Дэлхий дахиныг хамарсан 1918 оны томуугийн цар тахлаас хойш 100 гаруй жил өнгөрсөн байна.

Энэ хугацаанд цар тахлын гурван удаагийн дэгдэлт гарч 55 сая гаруй хүний амь насыг авч одсоныг бид мартах ёсгүй. Даяаршлын өнөө үед өвчин үүсгэгч вирус нэг төрөл зүйлээс нөгөө рүү дамжиж урьд өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ вирусийг үүсгэн асар хурдацтай тархах эрсдэлтэй байгаа энэ үед улс орнууд болзошгүй аюулын үед бэлэн байж, харилцан мэдээллээ шуурхай солилцон, хамтран ажиллах шаардлагатай юм” хэмээн онцлон ярьж байжээ.

Цар тахлын гурван удаагийн дэгдэлт гарч 55 сая гаруй хүний амь насыг авч одсоныг бид мартах ёсгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.