| | USD/MNT 0₮

ТУСГААРЛАЛТААС ОРГОСОН ЭТГЭЭДИЙГ БАРЬЖ СААТУУЛЖЭЭ

Коронавирусийн халдварын энэ нөхцөл байдалд иргэн хүн хариуцлагатай ухамсаргүй байвал халдвар хурдан тархана, аюултай хэмжээнд хүрнэ хэмээн албаныхан анхааруулж хэлсээр байгаа.

Гэтэл манай улсад тусгаарлагдаж байгаа иргэд хэл ам таталж, хоол ундаа голох, хоорондоо зодолдох, тусгаарлалтаас оргож зугтаах гэх мэт бүтэхгүй үйлдэл гаргаснаар байна.

Тухайлбал, урдаас орж ирээд Замын-Үүдэд тусгаарлагдаж байсан иргэн оргожээ. Түүнийг Говьсүмбэр аймагт барьж саатуулсан бөгөөд цагдаагийн алба хаагч, автотээврийн байцаагч нарыг тусгаарлажээ. Тэд 21 хоног тусгаарлагдах юм.

Ийнхүү нэг иргэний болчимгүй үйлдлээс болж ажлаа хийж байсан төрийн алба хаагч нар хүртэл тусгаарлагдаж, ажлаа алдаж байгаа тул тусгаарлалтад байгаа иргэн бүр хариуцлагатай үүрэгтэй байж энэ айхтар халдварт өвчнийг газар авахуулахгүй даван туулна гэдгийг албаныхан анхааруулж байна.

Замын-Үүдэд тусгаарлагдаж байсан иргэн оргожээ. Түүнийг Говьсүмбэр аймагт барьж саатуулсан бөгөөд цагдаагийн алба хаагч, автотээврийн байцаагч нарыг тусгаарлажээ. Тэд 21 хоног тусгаарлагдах юм.
Нийгэм

Сэтгэгдэл (26)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.