| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд асан М.Энхсайханы гэм буруутайг нь шүүх хурлын тов гарлаа

Ерөнхий сайд асан М.Энхсайханд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болов. 

Урьдчилсан хэлэлцүүлгээр түүний гэм буруутай эсэхийг шүүх хурлын товыг тогтоосон бөгөөд энэ сарын 23-нд хурал болохоор болов. 

Өнөөдрийн хуралдаанд шүүгдэгч М.Энхсайхан "Би ямар ч буруугүй. Энэ хэрэгт Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга байсан З.Энхболд нараас тайлбар ав" гэсэн мэдүүлгийг өгчээ. 

Шүүгдэгч М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, түүнийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж буруутгаж буй юм.

Тодруулбал, М.Энхсайханыг Н.Алтанхуягийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын сайдаар ажиллах явдцаа “ЭТТ” уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр дээрх хэргийг үйлдсэнд буруутган шалгажээ.

М.Энхсайхан "Би ямар ч буруугүй. Энэ хэрэгт Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга байсан З.Энхболд нараас тайлбар ав" гэсэн мэдүүлгийг өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.