| | USD/MNT 0₮

Д.САРАНГЭРЭЛ:ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭЭШЛҮҮЛЖ ДЭМЖИНЭ

Өнөөдрийн чуулганы хуралдаанд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарт 20 гаруй царцаагдсан барилга, 10 гаруй төсөл хөтөлбөр байсан  бүгд хөдөлгөөнд орж эхэлсэн. Энэ 2020 онд бид 44 эмнэлэг ашиглалтад оруулна.

Нислэг зогссонтой холбогдуулан хүндрэл үүсч байгаа ч Онцгой комисс, Зам тээврийн яам гээд эрүүл мэндийн салбарын нэн чухал шаардлагатай тоног төхөөрөмж, бодис авах ажлыг тусгай үүргийн онгоцоор шийдээд явж байгаа учраас харьцангуй хүндрэл бага байна.

Цаашид ч нэн шаардлагатай гэсэн үйл ажиллагааг Засгийн газраас зохион байгуулаад явах боломжтой.

Улсын хэмжээнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх 242 төв бий. Бид анхан шатны тусламжийн үйлчилгээг дээшлүүлж, дэмжих шаардлагатай. Тоног төхөөрөмж, байраар дэмжиж байгаа.

Цаашид Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг орон нутаг, дүүрэг дэмжих чиглэлээр анхаарвал иргэдэд ойртох боломж үүснэ.

Энэ хуульд орж байгаа өөрчлөлт гэвэл Өрхийн эмнэлгийг нийгмийн эрүүл мэндийн үзлэг, хянах, эрсдэлийн үнэлгээг жил бүр зайлшгүй хийж байхыг хуульчилж өгч байгаа. Энэ нь өөрөө том дэвшил гэж үзэж байгаа” гэлээ.

Эрүүл мэндийн салбарт 20 гаруй царцаагдсан барилга, 10 гаруй төсөл хөтөлбөр байсан бүгд хөдөлгөөнд орж эхэлсэн
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.