| | USD/MNT 0₮

“Нэт капитал” ББСБ-аараа мөнгө угаадаг гэх Д.Сүндий нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгчээ

УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвших 180 хүний нэрс ил болсон билээ.Тэд их хуралд нэр дэвшихийн тулд намдаа 100 сая төгрөгийн дэнчин тушаах ёстой. 100 сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Өнөөдөр хэн мөнгөтэй, баян чадалтай нь С.Эрдэнэ даргад хандив нэрээр 100 сая төгрөг өгч, нэр дэвших эрхээ олж авна. Нэг ёсондоо нэр дэвшигчдийг мөнгөөр нь уралдуулсан үйлдэл гэж харж болно.

Тэгвэл дээрх 180 горилогчдын дунд “Нэт капитал” санхүүгийн группийн ТУЗ-ийн дарга, “Сүндий” сангийн тэргүүн Д.Сүндийгийн нэр харагдав.

Түүнийг ББСБ-тай гэдгийг хүмүүс сайн мэдэхгүй байх. Компаниа тэгээс босгосон гэж ярьдаг Д.Сүндийг сүүлийн үед сошиалд андахгүй болов уу.

Д.Сүндий гурван жилийн дотор Банк бус санхүүгийн байгууллагаараа мөнгө хүүлээд 61 тэрбумын активтай болсон гэх мэдээлэл байна. Ийм их хөрөнгө мөнгөтэй хүнд 100 сая төгрөг юу ч биш байх. Одоо энэ мөнгөө хэд дахин угааж, хэд дахин эргэлдүүлэхийн тулд УИХ-д орох гэж улайрч санаархаж байна гэж олон нийт хардаж байна.

Гурван жилийн өмнө УИХ-ын гишүүнээс мөнгө зээлээч гээд явж байсан Д.Сүндий өнөөдөр 61 тэрбум төгрөгийг яаж олж босгов гэдэг нь яах аргагүй анхаарал татна. Магадгүй хүү нь зээлийн хэмжээнээсээ өндөр байдаг ББСБ-аараа угаасан байхыг үгүйсгэхгүй.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Гурван жилийн өмнө манай компаниас мөнгө зээлье гээд явж байсан ББСБ-ын захирал залуу өнөөдөр 61 тэрбум төгрөгийн дүрмийн сантай болсон гэж өөрөө надад ярьсан. Би хүн гүтгээгүй, баримт нь байгаа. Яагаад энэ ББСБ-ын дүрмийн сан нь гэнэт огцом өсөв. ББСБ-аар мөнгө угаах гэмт хэрэг яваад байгаа юм биш биз дээ. Ялангуяа авлигын мөнгө угаах асуудал яваад байгаа юм бишүү.

ББСБ-ын өгч байгаа зээлийн хүү нь зээлээсээ өндөр болжээ. Дорноговь аймагт сарын 7-10 хувийн, жилийн 84-120 хувийн хүүтэй мөнгө хүүлж байна. Сүүлдээ тэтгэврийн болон халамжийн мөнгийг барьцаалж хэдэн зуугаар нь зээл олгодог болж. Ингэж болдог юмуу. Өгсөн зээлээсээ өндөр хүү гэж юу байдаг юм бэ. ББСБ хажуудаа ломбардтай байдаг. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр олсон ашгаа олохын тулд ломбардаар халхавч хийж байна уу даа” гэж ярьсан асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой болов уу.

 

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Гурван жилийн өмнө манай компаниас мөнгө зээлье гээд явж байсан ББСБ-ын захирал залуу өнөөдөр 61 тэрбум төгрөгийн дүрмийн сантай болсон гэж өөрөө надад ярьсан. Би хүн гүтгээгүй, баримт нь байгаа. Яагаад энэ ББСБ-ын дүрмийн сан нь гэнэт огцом өсөв. ББСБ-аар мөнгө угаах гэмт хэрэг яваад байгаа юм биш биз дээ. Ялангуяа авлигын мөнгө угаах асуудал яваад байгаа юм бишүү
Улс төр

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.