| | USD/MNT 0₮

Тусгаарлалтаас гараад сураггүй болсон иргэд эрэн сурвалжлагдаж байна гэдэг нь ташаа мэдээлэл гэв

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Иргэдийг амны хаалт зүүгээгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгоно гээд байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар торгуулсан иргэн байхгүй байгаа юм.

Тэгвэл ямар хуулийн хариуцлага тооцох талаар ЦЕГ-ийн НХЖХОНАБХА-ны дарга, хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага, онцгой байдлын газраас бүх иргэдийг амны хаалтаа тогтмол зүүх, гадуур холхихгүй байх, бага насны хүүхдийг гадуур тоглуулахгүй байх талаар арга хэмжээг авч сайн ажиллаж байна.

Амны хаалт зүүгээгүй иргэдэд ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ гэхээр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Гамшгаас хамгаалах хуулин дээр иргэний үүрэг гээд тодорхой заасан байгаа.

Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т зааснаар иргэнийг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Тусгаарлалтын байрнаас гарч байгаа иргэдэд хэрхэн хяналт тавьж байна вэ гэдэг асуудал бий.  

Тухайлбал, монгол гэрт очоод иргэн өөрийгөө яаж тусгаарлах вэ, хашаа байшинд яаж тусгаарлах уу, нэг өрөө байранд олуулаа байдаг бол яаж тусгаарлах вэ гэдгийг тодорхой зааж өгнө.

Тусгаарлалтаас гараад ор сураггүй болсон 13 иргэн эрэн сурвалжлагдаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Хаягийг нь тодруулж байгаа долоон иргэн, орон нутагт 4 иргэн байгаа. Тэд өгсөн хаяг дээрээ байгаа” гэв.

Шууд үзэх:

Амны хаалт зүүгээгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т зааснаар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.