| | USD/MNT 0₮

ХҮҮХДИЙН 30 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ ОЛГОНО

Коронавирусийн халдварын үеийн эдийн засгийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30.000 төгрөг болгохоор шийдвэрлэсэн билээ.

Гурван сарын хугацаанд хэрэгжих уг шийдвэр Монгол Улсын 18 хүртэлх насны 1.1 сая хүүхэд бүгдэд нь хамаарах юм. 

Үүнд нийт 34.2 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн Сангийн яам тооцсон бөгөөд нэмэлт 10.000 төгрөгийг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаан зогссонтой холбоотойгоор хэмнэгдсэн зардлаас гаргана гэж хэлсэн.  

Тэгвэл энэ сараас эхэлж 10 мянгаар нэмэгдэж, 30 мянга болж байгаа хүүхдийн мөнгийг өнөөдрөөс эхэлж банкууд олгохоор болжээ.

Коронавирусийн халдварын үеийн эдийн засгийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30.000 төгрөг болгохоор шийдвэрлэсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.