| | USD/MNT 0₮

Хуульч Х.Бат-Ялалтыг суллахыг шаардаж 5000 иргэн гарын үсэг зуржээ

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтын нэг сар цагдан хорьсон байгаа билээ.

Түүнийг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг дарамталж 50 сая төгрөг авсан гэх хэрэгт буруутган ийнхүү шалгаж эхэлсэн байгаа юм.

Харин хоригдож байгаа түүнийг суллахыг шаардаж 5000 гаруй иргэн гарын үсэг зурсан гэх мэдээллийг өнөөдөр өглөө. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардах бичиг хүргүүлсэн. Иргэдийн хөдөлгөөнүүд хамтраад гарын үсэг цуглуулсан. Тиймээс дахин шаардах бичиг хүргүүлэхээр болжээ.

Хүний эрх болон баталгаатай эрх нь зөрчигдөж, түүний эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэхгүй байгаа тул яаралтай суллахыг шаардаж байна гэв. Хууль ёсных эрхийг эдлүүлж, батлан даалтад гаргаж гадуур байцаалт явуулахыг хүсч, шаарджээ.

Шууд үзэх: 

Х.Бат-Ялалтыг суллахыг шаардаж 5000 гаруй иргэн гарын үсэг зурж, цуглуужээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.