| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Амар зочид буудалд тусгаарлагдсан иргэдийн нэгээс нь халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийсэн. Мөн тээврийн 44 жолооч, тандалтын зорилгоор 24 хүнд, ХӨСҮТ-д ажиглалтад байгаа дөрвөн хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. 
 
Харин ОХУ-аас ирсэн ирж, “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс нь коронавирус илэрлээ. Ингээд улсын хэмжээнд батлагдсан 31 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс тав нь эмчлэгдэж эмнэлгээс гарсан бөгөөд эмчийн хяналтад байгаа. Харин халдвар илэрсэн бусад иргэдийн эмчилгээ хийгдэж байна. 
 
Харин Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хоёр иргэнд эсрэг биет илэрсэн ч дахиад шинжилгээ хийхэд вирус илрээгүй” гэлээ. 
 
"Амар" зочид буудалд тусгаарлагдаж байгаа 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэгд нь халдвар илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.