| | USD/MNT 0₮

АН-ААС ХӨӨГДӨЖ БАЙСАН Д.ПҮРЭВДАВАА НЭР ДЭВШИХЭЭР 100 САЯ ТӨГРӨГӨӨ ӨГЧЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх, БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа сонгуульд нэр дэвшихээр намдаа 100 сая төгрөгөө тушаасан байна.

Түүний хувьд намынхаа удирдлагуудтай түнжин таарамж муу байдаг гэх. Учир нь 2018 онд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ түүнийг намаасаа хөөж байсан.

Тодруулбал, Д.Пүрэвдаваад сахилгын шийтгэл оногдуулах тушаал гаргасан байдаг. Уг тушаалд "Намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон Д.Пүрэвдавааг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хассугай" гэсэн байдаг. Ийнхүү дөрвөн жил намын гишүүн байх эрхгүй байсан тэрбээр одоо намдаа буцаж элсэж, нэр дэвших эрхтэй болжээ. 

Ийнхүү нам дотроо хагаралдаж, намаасаа хөөгдсөн ч дүүргийнхээ АН-ын даргын албыг хашиж тэрбээр өдгөө Ерөнхийлөгчид байгаль орчин ногоон хөгжлийн талаар зөвлөж яваа.

Түүний хувьд нэр цэвэрхэн нэгэн биш. Өнгөрсөн 2016 онд эмэгтэй хүний биед хүрч зодсон хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байсан удаатай. 

Одоогоор тойрог нь тодорхойгүй байгаа ч ямартай нэр дэвших нь тодорхой болж, дэнчингийн мөнгөө өгчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх, БЗД-ийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа сонгуульд нэр дэвшихээр намдаа 100 сая төгрөгөө тушаасан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.