| | USD/MNT 0₮

Гэрт нь тусгаарлаж байгаа иргэдийн хаалган дээр ийм тэмдэг нааж байна

Гадаадаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа бөгөөд тусгаарлах хугацаагаа дууссан иргэд гэртээ гараад мөн өөрсдийгөө 14 хоног ажиглаж тусгаарлах ёстой. Гэтэл иргэд хайнга хариуцлагагүй үйлдэл гаргаж, өөрийгөө гэртээ тусгаарлахгүй гадуур явах, ажлаа хийх гэх мэт тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал, тусгаарлалтаас гараад өөрийгөө 14 хоног тусгаарлаарай гэсэн иргэн техникийн зах дээр лангуугаа ажиллуулаад сууж байсан байна.

Мөн тусгаарлалтаас гараад гэртээ хариагүй, эргээд холбоогүй ор сураггүй алга болсон, гэрийн хаягаа худлаа хэлсэн иргэд байгаа талаар ОБЕГ-аас мэдээлсэн билээ.

Тиймээс гэртээ гарч байгаа иргэдийн хаалган дээр "Тусгаарлалт 14 хоног covid 19" гэсэн наалт нааж байгаа ч тэрийгээ хуулаад хаячихаад байна гэдгийг тус газрын дэд дарга Б.Ууганбаяр ярьжээ. 

Гэрт нь тусгаарлаж байгаа иргэдийн хаалган дээр ийм тэмдэг нааж байна
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.