| | USD/MNT 0₮

Баянхошууны замд дахин нэг ноцтой осол гарчээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны уулзварт нэлээдгүй их осол бүртгэгддэг. Зөвхөн 2017 онд гэхэд нийт 654 зам тээврийн осол бүртгэгдсэн нь нийт ослын 14.2 хувийг эзлэх бөгөөд зөвхөн уулзварт 161 осол бүртгэгдсэн байна. Тэгвэл саяхан энэ сарын 04-ний өдөр Баянхошууны замд хэд хэдэн машин осолдсон ноцтой осол гарсныг бид өмнө мэдээлсэн. Энэхүү ослын улмаас долоон хүн бэртэж гэмтсэн. Гэтэл өнгөрсөн шөнө буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 21 цаг 35 минутын орчимд уг замд дахин нэг ноцтой осол гарлаа.

Тухайлбал, СХД-ийн 7-р хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7 маркийн зургаан автомашиныг мөргөж 41 настай эмэгтэй О гэмтсэн байна. Уг хэргийг яг одоо ТЦА-наас шалгаж байгаа бөгөөд албаныхны хэлж буйгаар "Hyundai Ston Truck" маркийн машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэнэ.

Баянхошууны замд дахин нэг ноцтой осол гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.