| | USD/MNT 0₮

Олон улсын стандартад нийцсэн ЖИШИГ эмнэлэг СХД-т баригдаж байна

Сонгинохайрхан дүүргийн шинэ жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явц 98 хувьтай, дуусах шатандаа оржээ. Тодруулбал, нийслэлээс орц гарцыг чөлөөлж гадна зам талбай байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Уг эмнэлэг нь мэс засал, төрөх, дотор, мэдрэл, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн нийт долоон төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд 200 ор бүхий дөрвөн давхар олон улсын стандартад нийцсэн жишиг эмнэлэг болох гэнэ.

Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсноор 1982 оноос хойш Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй анхны эмнэлэг болох юм. Харин тус дүүргийн шинээр баригдаж байгаа хоёр дахь эмнэлэг буюу Баянхошуу дахь Эрүүл мэндийн төвийн барилга 10 дугаар сараас ашиглалтанд орох юм байна.

Сонгинохайрхан дүүргийн шинэ жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явц 98 хувьтай дуусах шатандаа оржээ. Нийслэлээс орц гарцыг чөлөөлж гадна зам талбай байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Уг эмнэлэг мэс засал, төрөх, дотор, мэдрэл, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн 7 төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд 200 ор бүхий 4 давхар олон улсын стандартад нийцсэн Жишиг эмнэлэг болно. Энэ эмнэлэг ашиглалтад орсоноор 1982 оноос хойш Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй анхны эмнэлэг юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.