| | USD/MNT 0₮

ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖ 103-ЫН ЭМЧ АЖИЛТНУУДАД АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Эерэг тэмүүлэл"ТББ хамтран "Хот соёлтой болгоё" аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ 4 сард “Эрүүл Монгол 10,000 маск” уриа дор зохион байгуулж байна.

Энэхүү аяныхаа хүрээнд залуучуудад зориулсан цахим сургалтыг 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд 9 өөр багш, 9 өдөр, 9 сонирхолтой сэдвээр мэдээлэл хийх байдлаар зохион байгууллаа.

Амны хаалт хандивласан залуучууд энэхүү сургалтад хамрагдах эрх үүсэж сургалтад хамрагдсан бөгөөд эхний ээлжид цугласан 5000 амны хаалтаас 1000 ширхгийг Яаралтай түргэн тусламжийн төв 103-ын эмч ажилтнуудад хандивлаж байна. Мөн 1000 ширхэг амны хаалтыг бусад эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хандивлана.

Амны хаалт нэн шаардлагатай байгаа зорилтод бүлгийн айл өрхүүдэд үлдсэн 3000 ширхэг амны хаалтыг тараахаар төлөвлөж байна. Эхний ээлжийн цахим сургалтад 180 гаруй залуучууд нэгдэж өглөө бүр 5 цагт босон шинэ мэдээ, мэдээллээр өглөөг эхлүүлж эерэг хандлага, эрүүл амьдрах дадал хэвшилд суралцан өөрсдөдөө бий болгосон байна.

Цаашид энэхүү цахим сургалтын үйл ажиллагаа дахин үргэлжлэн зохион байгуулахаар болсон байна.

Дараагийн сургалтад хэрхэн хамрагдах вэ?

 Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж "Эртэч Монгол" хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой.

Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно.

Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10,000 маск аянд хамрагдсан залуучуудаас 5 шилдэг залууг шалгаруулж Филиппин улсад 50%-ийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.

 

 

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Эерэг тэмүүлэл"ТББ хамтран "Хот соёлтой болгоё" аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ 4 сард “Эрүүл Монгол 10,000 маск” уриа дор зохион байгуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.