| | USD/MNT 0₮

МХЕГ: "МОНОС" группийг гурван сая төгрөгөөр торгожээ

МХЕГ-аас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан гар ариутгагч бодисын хүрэлцээ, хангамж хэр байгаа эсэхийг тогтоох хяналт шалгалтыг хийсэн. Энэ үеэр “Монос” болон “Нахиа импекс” группууд техникийн спиртээр гар ариутгагч гелийг үйлдвэрлэж байсан нь ил болжээ. Тэгвэл үүний хажуугаар “Монос” группийн охин компани болох “Монос косметик” ХХК-ийг гурван сая төгрөгөөр торгожээ. Тодруулбал, тус компани нь гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар явуулж байжээ. МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдын мэдээлснээр “Монос” групп нь сургуулийнхаа байранд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд спиртээ хадгалж байсныг тогтоожээ. Ингээд тус нөхцөл байдалтай холбогдуулан “Монос косметик” ХХК-ийг гурван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

"МОНОС" группийг гурван сая төгрөгөөр торгожээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.