| | USD/MNT 0₮

Д.Баярболд: Монос групп техникийн спиртээр гар ариутгагч хийж байсан нь үнэн

УОК-ын шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Гар ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын найрлагад 96 хувийн хүнсний спиртийг ашиглах ёстой. Гэтэл “Нахиа Импекс”, “Монос” компаниудын гар халдваргүйжүүлэх бодист техникийн спирт хийсэн зөрчил илэрсэн. Эдгээр байгууллагад хууль тогтоомжийн дагуу гар ариутгалын бодис хийх үйл ажиллагааг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн” хэмээн мэдээлсэн.

Гэтэл тус компаниуд үүнийг үгүйсгэж өчигдөр мэдэгдэл гаргасан билээ. Энэ асуудлаар МХЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын албаны дарга Д.Баярболд “Монголын үндэсний үйлдвэрлэгч “Нахиа импекс”, “Монос” компаниуд мэргэжлийн хяналтынхан ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өглөө. Тухайн үйлдвэрүүд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан гэх мэдэээлэл цацсан. Тухайн хоёр компани сошиалаар мэдэгдэл гаргасан.

Тиймээс мэргэжлийн хяналтын газраас дахин мэдээлэл хийж байна. Тухайн компаниуд техникийн этилийн спиртээр гар халдваргүйжүүлэгч үйлдвэрлэж байсан нь үнэн. Гар халдваргүйжүүлэгчийг хүнсний тэр дотроо тансаг ангилалын спиртээр үйлдэрлэнэ гээд заачихсан байдаг.

Хүнсний спиртийг дөрөв ангилдаг. Гар ариутгагчийг бол тансаг зэрэглэлийн спиртээр үйлдвэрлэх ёстой. Гэтэл тухайн компаниуд гуравдугаар зэрэглэлийн спиртээр хийсэн гэдэг нь стандартын шаардлага хангаагүй техникийн метилийн спиртээр хийсэн байгаа юм.

Тухайн компаниуд Эрүүл мэндийн тухай хуулиар гар ариутгагч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байх ёстой. Гэтэл дээрх хоёр компани энэ зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулж байсныг бид мэдэгдсэн. Гэтэл энэ байдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээр нийгмийн сүлжээгээр буруу мэдээлэл түгээж байгааг ард иргэд ойлгох хэрэгтэй” гэв.  

Тухайн компаниуд техникийн этилийн спиртээр гар халдваргүйжүүлэгч үйлдвэрлэж байсан нь үнэн. Гар халдваргүйжүүлэгчийг хүнсний тэр дотроо тансаг ангилалын спиртээр үйлдэрлэнэ гээд заачихсан байдаг.
Нийгэм

Сэтгэгдэл (22)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.