| | USD/MNT 0₮

Б.Болдсайхан:Энэ хоёр иргэн коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн байж магадгүй

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс түргэвчилсэн оношлуураар оношлоход шинжилгээний хариу эерэг гарсан. Дараа нь PCR-аар шинжлэхэд коронавирус илрээгүй.

Гэхдээ вирус байхгүй ч энэ вирусээр өвдөөд тэрний эсрэг эсрэг биет үүссэн байх магадлалтай гэсэн үг.

Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 88 настай, хавдрын дөрөвдүгээр зэрэгт орсон, туяа эмчилгээ 2-3 удаа, химийн эмчилгээ 6-7 удаа хийлгэж, дархлаа нь их дарангуйлагдсан хүн манайд уушигны хүнд хэлбэрийн хатгалгаагаар хоёр, гурав дахь удаагаа сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаа. Үхэл амьдралын зааг дээр байна. Хагалгаа орсон.

Бас хүүхэд нь ОХУ-аар явж байгаад ирсэн гэсэн. Хоёр удаа түргэвчилсэн оношлуураар оношлоход хариу нь эерэг гарсан ч PCR-аар сөрөг гарсан. Энэ талаар  шөнө 02:00 цагт бидэнд сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ээс мэдээлсэн. 

Энэ коронавирус анх арваннэгдүгээр сарын сүүлчээр дэлхий нийтэд тархсан байсан байх. Монголчууд урагшаа явахад Уханийг дайрч явдаг. Тэд халдвар авсан байвал яах уу. Тархалтанд өртсөн монголчууд халдвар авсан байх ёстой гэж айгаад оношлох хэрэгтэй. Зөвхөн Монгол биш Япон, АНУ-д энэ жил улирлын ханиадаар маш олон хүн хүндээр өвдсөн байдаг" гэв.

Өчигдөр "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс түргэвчилсэн оношлуураар оношлоход шинжилгээний хариу эерэг гарсан. Дараа нь PCR-аар шинжлэхэд коронавирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.