| | USD/MNT 0₮

М.Оюунчимэг:Нийт иргэдийн 90 гаруй хувь нь ипотек болон бусад төрлийн зээлтэй байна

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар иргэдийн гомдол Өргөдлийн байнгын хороонд иржээ.

Тиймээс тус хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Монголбанкны удирдлагуудаас өнөөдөр саналыг нь сонсч, гаргасан Засгийн газраас гаргасан үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхийг даалгалаа.

Тэрбээр “Засгийн газраас хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах үүрэг даалгавар өгсөнтэй холбоотой Төвбанкнаас гаргасан шийдвэр арилжааны банкинд буюу дунд давхаргын иргэдэд үйлчлэхгүй байна гэсэн гомдол мэдээлэл ирсэн. Тиймээс бид нэг нэгдсэн ойлголт авахын тулд өнөөдөр хуралдлаа.

Гарсан шийдвэр журам яаж хэрэгжих талаар асуулт асууж хариулт авлаа.

Нийт зээлдэгчийн 90 хувь нь буюу нэг сая 400 мянган иргэн хэрэглээний зээл буюу ипотекийн зээлтэй байна. Монголбанкнаас гарсан шийдвэрийг арилжааны банкууд хэрэгжүүлэхгүй байна.

Бид нэг ойлголтод хүрлээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа шалтгааныг банкны удирдлагууд тайлбарлахдаа зарим нэг эрхзүйн орчныг тодорхой болгож, гаргасан шийдвэрийг мөрдүүлэх зөвлөмжийг төв банкнаас гаргах ёстой юм байна.

Төв банкнаас ипотекийн зээлийг дахин гурван сараар сунгаж, хүүг хуримтлалд тооцохгүйгээр хойшлуулна гэсэн. Тэгэхээр энэ шийдвэр өмнө гаргасан шийдвэр шиг доголдол үүсгэхгүй байх вий гэсэн болгоомжлол бий.

Хэрэглээний зээл гэдэгт цалин, малчны, картын зээлүүд орно гэдгийг Төв банкны удирдлагуудад тодорхой хэллээ.

Өнөөдрийн хуралдаанд Банкуудын холбооны гүйцэтгэх захирлын хэлснээр арилжааны банкууд хоорондоо ярилцаад аливаа шимтгэл хураамж авахгүй байхаар шийдвэрлэжээ. Үүнийг бүх арилжааны банкуудад хэрэгжүүлнэ. Онцгой нөхцөлд арилжааны банкууд эх оронч байж аливаа нэгэн шимтгэл, хураамжийг зогсоох байх. Тодруулбал, хамтран зээлдэгч нарын данснаас нь мөнгө татахгүй байх ёстой” гэлээ.

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар иргэдийн гомдол Өргөдлийн байнгын хороонд иржээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.