| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:Хурдавчилсан оношлуурын шинжилгээг эцсийнх гэж ойлгож болохгүй

Өчигдөр Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнд сэжигтэй шинж тэмдэг илэрсэн учир түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ хийхэд эерэг гарч нийгмийг айдаст автуулсан билээ. Харин давтан буюу PCR шинжилгээгээр сөрөг гарсныг баталжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр Сонгдо эмнэлэгт сэжигтэй хоёр иргэний асуудал нэлээд шуугиан тарилаа.

Харин орой дахин шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Тэгэхээр вирус батлагдаагүй гэсэн үг. Хурдавчилсан оношлуурын шинжилгээ эцсийнх гэж ойлгож болохгүй. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д 30 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд вирус илрээгүй. Одоогоор тандалт судалгаанд байгаа 200 гаруй иргэн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал сайн байгаа” гэв.

 

Хурдавчилсан оношлуурын шинжилгээ эцсийнх гэж ойлгож болохгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.