| | USD/MNT 0₮

МОНОС КОМПАНИ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН БОДИС ҮЙЛДВЭРЛЭХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ

Мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байгууллага юм.

Энэ хүрээндээ өчигдөр УОК-ийн шуурхай штабын хурлын үеэр “Монос косметик” ХХК-ийн үйлдвэрлэж буй “Санитас” нэрийн гар халдваргүйжүүлэх гелийн талаар мэдээлэл өгсөн.

Гэтэл тус компани өөрсдийгөө зөвтгөсөн мэдэгдэл гаргажээ. МХЕГ-аас уг мэдэгдлийг нь үгүйсгэж “Бид буруу шинжлээгүй. Спиртүүдийн ялгаатай найрлага, стандартын талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөөр бэлдэж байна” гэсэн тайлбарыг хийжээ.

1.Тус компани ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан.

2.Монгол Улсад мөрдөгдөж буй халдваргүйжүүлэх, үжилгүйжүүлэх бэлдмэлийн тухайд гэвэл этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель Ерөнхий шаардлага стандартын 2-р хүснэгтэд зааснаар этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель үйлдвэрлэх түүхий эдийн шаардлагад этилийн тансаг ангиллын 96 хувьтай спиртээр үйлдвэрлэхийг заасан байдаг.

“Монос косметик” ХХК нь “Санитас” нэрийн гар халдваргүйжүүлэх гелийг үйлдвэрлэхдээ техникийн этилийн спиртээр үйлдвэрлэсэн нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон.

Тус компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан.  Энэ дагуу тэд торгуулиа төлсөн болно.

3.Хүнсний спирт. Техникийн ерөнхий шаардлага MNS 0178:2014 стандартад хүнсний спиртийг химийн үзүүлэлтээс хамаарч альфа, тансаг, онцгой, дээд гэж ангилдаг.

Техникийн этилийн спирт нь улаан буудайг боловсруулан цэвэрлэж этилийн спирт гарган авах процессын үед үүсдэг нэрэлтийн эхний бүтээгдэхүүн юм.

Монгол Улсад Техникийн этилийн спирт MNS 2947:80 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Цэвэр улаан буудайнаас этилийн спирт гаргахад эхний нэрэлтээр 93-94 хувьтай спирт гардаг. Үүнийг техникийн этилийн спирт гэдэг. Гар ариутгах гель үйлдвэрлэх Монгол Улсын стандартад 96 хувийн тансаг спирт гээд заасан байдаг.

Монгол Улсад мөрдөгдөж буй халдваргүйжүүлэх, үжилгүйжүүлэх бэлдмэлийн тухайд гэвэл этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель Ерөнхий шаардлага стандартын 2-р хүснэгтэд зааснаар этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель үйлдвэрлэх түүхий эдийн шаардлагад этилийн тансаг ангиллын 96 хувьтай спиртээр үйлдвэрлэхийг заасан байдаг
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.