| | USD/MNT 0₮

Сайд Ё.Баатарбилэг төрийн албанд ажиллаж үзээгүй дуучин Г.Чинболорыг төрийн албаны даргаар томилсон байна

Монголын улс төр, төрийн алба дуучдаар л дутав бололтой. Үүнийг батлах мэт “Номинталст” хамтлагийн гишүүн Д.Батсүх Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд, А.Хаянхярваа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар томилогдсон. Үүгээр ч зогсохгүй Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэнг, Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнийг томилж байсан цаг саяхан.

Тэгвэл энэхүү залгамж халааг дуучин Г.Чинболор үргэлжлүүлэх гэж байсан бололтой. Тэрбээр дуучин Б.Энхмэндтэй хамтарч “Гэгээн гуниг”, "Хайрын орчлон" зэрэг олон уран бүтээлээ дуулсан гэдгийг хүмүүс андахгүй. 

Гэвч түүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нийтийн албанд тэр дундаа Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд томилсон байна. 

Гэсэн ч АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад нийцэхгүй болохыг анхааруулжээ. Тодруулбал, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, соёлын менежмент, удирдахуйн ухааны чиглэлээр мэргэшсэн, боловсрол, соёл урлаг шинжлэх ухааны салбарт болон төрийн албанд 8-аас доошгүй жил ажилласан үүнээс мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх ёстой ч нэр дэвшигч Г.Чинболор нь дээрх шаардлагуудыг хангаагүй байна.

Дуучин Г.Чинболорын хувьд төрийн албанд ажиллаж үзээгүй бөгөөд Нийтийн дуучдын холбоог удирдаж байгаад саяхан энэ ажлаа хүлээлгэн өгч, төрд ажиллаж эхэлжээ. 

Ингээд түүнтэй утсаар холбогдож мэдээлэл авах гэсэн боловч "Би бишээ" хэмээн мэлзсэн хариулт өгөөд утсаа тасаллаа. 

Сайд Ё.Баатарбилэг дуучин Г.Чинболорыг төрийн албаны даргаар томилжээ
Нийгэм

Сэтгэгдэл (51)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.