| | USD/MNT 0₮

МОНОС ГРУППИЙН Л.ЭРДЭНЭЧИМЭГ 10.OOO МАСКААР СЭТГҮҮЛЧДИЙГ ХУДАЛДАЖ АВНА ГЭЖ БОДСОН УУ

Үндэсний томоохон компаниудаа итгэхгүй бол өөр хэнд юунд итгэх юм бэ. Гэтэл үндэсний гэх тодотголтой “Монос”, “Нахиа импекс” эмийн үйлдвэрүүдэд эх оронч сэтгэл алга. "Монос" групп бол Төрийн ордонд архи, тамхи, сэкс ярьдаг гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн компани гэдгийг хүмүүс андахгүй сайн мэднэ.

Энэ өвчин зовлонтой хэцүү цаг үед мөнгө улаан нүд цагаан гэгчээр ажиллаж байгаа эдгээр компаниудыг хэдэн сая төгрөгөөр торгоод өнгөрөх биш, харин ч хуулийн чангахан хариуцлага хүлээлгэдэг баймаар байна.

Учир нь дээрх эмийн үйлдвэрүүд бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар ариутгагчаа техникийн спиртээр хийсэн байсан нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрсэн талаар өчигдөр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээлсэн.

Тэрбээр “Нийслэлийн зургаан дүүргийн 18 аж ахуй нэгжүүдэд хяналтыг хийхэд, “Нахиа импекс” , “Монос” компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил илэрсэн. Мөн тэдний 14 нь тусгай зөвшөөрлөө ЭМЯ-наас аваагүй болох нь тогтоогдсон” гэсэн юм.

Ийм сэтгэлгүй хуурамч, хулхи нэртэй, олныг хуурсан үндэсний үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнийг итгэн авч, нялх үрсдээ хэрэглүүлсэн олон хүн бий. Олон байгууллага “Монос”-ын “Санитас” гар ариутгагчийг хэрэглэж байгаа. Гэтэл хүнсний спирт биш, хүний биед маш хортой спиртээр найруулсан гар ариутгагч үйлдвэрлэж, зарж худалдаалж байсандаа үйлчлүүлэгчдээсээ уучлал гуйх ёстой байтал мэдэгдэл гаргаад өөрсдийгөө өмөөрөөд сууж байна. Хүний биед хортой спиртээр гар ариутгагч хийсэндээ ядаж ичиж, эмзэглээсэй.

Бас болоогүй, гаргасан сөрөг мэдээллээ засаж залруулахын тулд өнөөдөр сэтгүүлчдэд 10.000 маск тарааж сайн үйлстэн болно гэж санажээ. 10.000 амны хаалтаар сэтгүүлчдийг худалдаж авч, гаргасан мэдээллүүдийг устгана гэж эндүүрсэн бололтой. Харин ч үгүй юм шүү. 

“Монос” компанитай холбоотой өчнөөн хууль бус үйлдэл баримт нотолгоотой байдаг.

Тухайлбал, энэ өвчин тахалтай үед буюу өнгөрсөн нэг, хоёрдугаар сард тус компани маск ховордонгуут үнээ нэмж шившиглэж байсан бол одоо бүүр үндэсний аюулгүй байдал хүний эрүүл мэндэд заналхийлсэн үйлдэл гаргаж “тэнэгтэв”. Олон хүн энэ үйлдлийг нь үзэн ядаж харааж байна.

Олон нийтийн сүлжээнд “Монос” гэсэн тодотголтой сөрөг мэдээлэл олон харагдав. Бүр нэг сэтгэлгүй цэвдэг, дээр нь өлөн зан чанараа харуулжээ, “Монос”-ынхон. Ийм хариуцлагагүй сэтгэлгүй үйлдлээс нь болж иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан бол хариуцлагыг нь хүлээх үү. Хууль бус санаатай үйлдлийг нь торгоод сануулаад, зүгээр өнгөрөөх үү, бас.

Техникийн спирт нь метилийн спирт юм. Голдуу ахуйн хэрэглээний цэвэрлэгээнд хэрэглэдэг, химийн хортой бодис. Хэрэглэсэн тохиолдолд хүний биед хордлогын шинж илэрч, бөөрний ажиллагаанд хүндрэл учруулдаг. Мөн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг зогсоож, үхэлд хүргэх эрсдэлтэй мэргэжлийн эмч нар үздэг юм байна.

 

Техникийн спирт нь метилийн спирт юм. Голдуу ахуйн хэрэглээний цэвэрлэгээнд хэрэглэдэг, химийн хортой бодис. Хэрэглэсэн тохиолдолд хүний биед хордлогын шинж илэрч, бөөрний ажиллагаанд хүндрэл учруулдаг. Мөн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг зогсоож, үхэлд хүргэх эрсдэлтэй мэргэжлийн эмч нар үздэг юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (32)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.