| | USD/MNT 0₮
“Улаанбаатар сонгдо” эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрч, түргэвчилсэн оношлуураар хариу нь эерэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр ДЭМБ-аас түргэвчилсэн оношлуурыг хэрэглэхийг зөвшөөрөөгүй бөгөөд дахин шинжилгээ авч, лабораторийн PCR шинжилгээгээр эцсийн хариу баталгаажна" хэмээж байсан юм. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас PCR оношлуурын хариу сөрөг гарсан талаар мэдээллээ. Ингэснээр манай улсад дотооддоо коронавирусийн халдвар илрээгүй гэсэн үг юм. Харин зөөвөрлөгдөн орж ирсэн 30 тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж буй.
“Улаанбаатар сонгдо” эмнэлгийн сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг гарлаа