| | USD/MNT 0₮

Шуурхай:“Улаанбаатар сонгдо” эмнэлгийн хоёр өвчтөний хариу эерэг гарлаа

“Улаанбаатар сонгдо” эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрч тусгаарласан байгаа талаар мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ талаар  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь хурдавчилсан оношлуураар батлагдсан. 80 гаруй насны хөгшин уушгины үрэвсэл гэх шалтгаанаар тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тус хүнийг Сонгдо эмнэлгийн нэг өрөөнд тусгаарлан ажиглалтад авсан.

Харин нөгөө нэг хүн нь уушгины бронхиттой бөгөөд тест тавиулж үзэхэд хариу нь эерэг гарлаа. Түүнийг ХӨСҮТ-т тусгаарласан” гэв.

ДЭМБ-аас түргэвчилсэн оношлуурыг хэрэглэхийг зөвшөөрөөгүй бөгөөд дахин шинжилгээ авч, маргааш хариуг баталгаажуулна. Дээрх 40 гаруй насны иргэний тухайд 23-ны өдөр Улаан-Үдэ яваад ирсэн иргэн байна.

Харин хорт хавдартай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өндөр настны ач хүү нь өнгөрсөн хоёрдугаар сард Улаан-Үдэ рүү явж ирсэн юм байна.

Улаанбаатар сонгдо эмнэлгээс хоёр тохиолдол илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.