| | USD/MNT 0₮

МОНОС, НАХИА ЭМИЙН ҮЙЛДВЭРҮҮД ТЕХНИКИЙН СПИРТЭЭР ГАР АРИУТГАГЧ ХИЙЖЭЭ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас халдваргүйтлийн бодисонд хяналт шалгалт шинжилгээ хийжээ.

Хятад улсад үйлдвэрлэсэн ариутгалын бодисоос дөрөв нь шаардлага хангасан бол бусад нь шаардлага хангахгүй байна. Гэхдээ огт хэрэглэж болохгүй гэсэн бодис биш юм байна.

Нийслэлийн зургаан дүүрэгт гар ариутгалын бодис үйлдвэрлэдэг эмийн үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ.

Тухайлбал, “Монос”, “Нахиа” эмийн үйлдвэрүүд техникийн спиртээр гар ариутгагч хийсэн байжээ. Гар ариутгагчийг хийхийн тулд хүнсний спирт ашиглах ёстой. Гэтэл дээрх хоёр байгууллага техникийн спиртээр хийсэн байсан тул холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар болжээ.

“Монос”, “Нахиа” эмийн үйлдвэрүүд техникийн спиртээр гар ариутгагч хийсэн байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (25)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.