| | USD/MNT 0₮

Б.УУГАНБАЯР:ТУСГААРЛАЛТААС ГАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХЯНАХАД ҮНЭХЭЭР ХҮНДРЭЛ ГАРЧ БАЙНА

УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Манайд эмнэлэг, амралтын газар тусгаарлагдаж байгаад гарсан иргэд эргээд хэл ам таталж, хүндрэл учруулж байгаа ОБЕГ-ын дарга болон дэд дарга нь хэлж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр “Тусгаарлалтаас гарч байгаа хүмүүсийг хянахад үнэхээр хүндрэл гарч байна. Бүртгүүлсэн хаяг дээрээ байхгүй байна. Иргэний бүртгэлийн зөрчил гарч байна. Тусгаарлах байрнаас гараад эргээд холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Тухайлбал, Эрдэнэт хотод тусгаарлалтаас гарсан таван иргэн гэртээ хариагүй тохиолдол байсан. Цагдаагийн байгууллагаас тэдгээр иргэдэд хариуцлага тооцсон.

Бүх гэрээр тусгаарлалтад байгаа иргэдийг хянах ажлыг штаб дотроо зохион байгуулсан. Дүүрэг, хорооны Засаг захиргаа болон Өрхийн эмнэлгүүд гээд бүгд хүчээ дайчлан ажиллаж байна. Хамгийн гол нь иргэд өөрсдөө хариуцлагатай баймаар байна. Эрсдэл ойрхон байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байна” гэлээ.

Шууд үзэх:

Эрдэнэт хотод тусгаарлалтаас гарсан таван иргэн гэртээ хариагүй тохиолдол байсан. Цагдаагийн байгууллагаас тэдгээр иргэдэд хариуцлага тооцсон.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.