| | USD/MNT 0₮

Д.Цогтбаатар:Эрээнд байгаа 50 иргэнээ маргааш авчирна

Өнөөдөр УОК ээлжит хурлаа хийж дууслаа. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Өнөөдөр УОК-ын ээлжит хурал болж өнгөрлөө. Эрээнд байгаа 50 монгол иргэн буцаж ирэх өргөдлөө гаргасан. Энэ сарын 10-нд ӨМОЗО-ноос тэднийг хилээрээ нэвтрүүлж нутаг руу нь оруулах шийдвэрийг гаргасан.

Харин өнөөдөр энэ иргэдийн асуудлыг бид оруулсан бөгөөд маргааш өглөө татаж авах шийдвэрийг гаргалаа.

Гадаадад байгаа иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхээр судалж, ярилцаж байна” гэв.

Эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 50 иргэнээ маргааш Эрээн хотоос татаж авчирна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.