| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-н хүртэл СУНГАЛАА

Манай улсад дахин шинээр 13 халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 30-д хүрсэнтэй холбогдуулж УОК шуурхай хуралдлаа. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020 оны есдүгээр сарын 01-н хүртэл сунгах шийдвэрийг гаргасан юм. Энэхүү шийдвэрийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар танилцуулж байна.

Д.Цогтбаатар сайдын мэдээлснээр "Гуравдугаар сараас эхлэн Эрээнд суугаа 50 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавьсаар ирсэн. Эдгээр иргэдийн асуудлыг хэлэлцэж маргааш авчрахаар боллоо" гэв.

Харин БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ "Есдүгээр сарын 01-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгалаа. Гэхдээ зургадугаар сарын 01-н хүртэл теле хичээл эхэлнэ. Жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцно. Улирч суралцах асуудал гарахгүй. Цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 2-р хагасаас эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан нийслэл, аймаг, орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны халаалт, цахилгаан зэргийг дөрөвдүгээр сарын 15-наас зогсооно.

ЭЕШ-ыг долдугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах шийдвэр өөрчлөгдөөгүй. Мөн сарын 07-09-ний хооронд их, дээд сургуулиуд цахимаар бүртгэлээ хийнэ. 

Энэ жил есдүгээр ангийнхны дунд улаан шугам тавигдахгүй.

ШУУД ҮЗЭХ: 

ШУУРХАЙ: Есдүгээр сарын 1 хүртэл сургууль, цэцэрлэгийг амраахаар шийдвэрлэлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.